2011-03-30
Спортын төрөл хүүхдийн насанд тохирсон байх ёстой
Спортын төрөл хүүхдийн насанд тохирсон байх ёстой

Хүүхдийг багаас нь чийрэгжүүлэх хэрэгтэй гэдэгтэй хэн ч маргахгүй. Гэхдээ ямар арга хэлбэр баримтлахыг эцэг эхчүүд төдийлөн мэдэхгүй. Хүүхдийг 6-7 насанд спортоор хичээллүүлэх нь зөв гэдэг ч энэ насанд хүүхдийн бие организм биеийн тусгай ачаалал даах болоогүй байдаг.

Гимнастик

Гурав хүртэлх насны хүүхдийн биеийн холбоос маш уян хатан байдаг тул хүүхдийг энэ насанд гимнастикаар хичээллүүлэх нь тохиромжтой гэж ихэнх эцэг эхчүүд үздэг. Гэвч спортын энэ төрлийн анхны мэдэгдэхүүнийг зөвхөн мэргэжлийн багш заах ёстойг санаарай.

Гүйлт

Эрүүл мэндэд тустайг бүгд мэднэ. Харин яагаад ч юм 7-8 нас хүртэл энэ төрлийн спортоор хичээллэх нь тохиромжгүй гэсэн ойлголт эцэг эхчүүдэд байдаг. Үнэн хэрэгтээ тийм биш. Хүүхдийг хоёр настайгаас нь 10-15 секунд хамт гүйж байхыг мэргэжилтнүүд зөвлөдөг. Гүйлтийн зайг аажим ихэсгэж, хүүхдийг 100 метр хүрэхэд дасгалжуулна.

Ачаалал

Хүүхдийг 6 нас хүрэхэд спортын дугуйлан, сексэд хамруулах нь бий. Дасгалжуулах тоо долоо хоногт тавд хүрч, цаашид өдөр тутмын байж болно. Хүүхэд дасгал сургууль их хийх тусам эрүүл мэндэд нь сайн байх болно гэж эцэг эхчүүд үздэг. Энэ бол төөрөгдөл. Мэргэжлийн түвшинд явагдаж байгаа дасгал сургууль нь хүүхдийг ядаргаанд оруулдаг. Биеийн ачааллаас гадна хэцүү дасгал сургууль нь сэтгэлзүйн хүчлэлийг бий болгодог. Бүр спортод дургүй болтол “ханах” нь бий. 5-6 настай хүүхэд долоо хоногт гурван удаа нэг төрлийн спортыг дагнан дасгал сургуульд явахыг хэвийнд тооцдог.

Спортын ганцаар тулах төрөл

5-7 насны хүүхэд хичээллэж болно. Харин арга барилыг нь зөв олох хэрэгтэй. Каратегийн ихэнх зааварлагч нар жишээ нь хүүхдийг том хүний программын дагуу сургуулилдаг нь буруу юм. Каратэ бол гурван хэсгээс бүрддэг, спортын нилээд хүнд төрөл болно. Бүх гурван хэсгийг зэрэг үздэг. Ийм байдалд томчууд хоёр цаг орчим дасгал хийдэг бол хүүхдэд цагаас хэтрэхгүй байх нь зөв. Дасгалын ихэнх хэсэг тоглоомын байдлаар өнгөрөх ёстой.

Усанд сэлэх

Ашиг тус нь эргэлзээгүй, хүүхдэд тустай цорын ганц спортын төрөл гэж үздэг. Бүр нялхаасаа сэлж сурсан хүүхэд биеийн болон оюун ухааны хөгжлөөр илүү сайн байдаг. Хүүхдийг 4-6 нас хүртэл усанд хэрхэн сэлэхийг сургах гэж бүү оролд. Тэр тусмаа өөрсдөө сайн мэдэхгүй бол. Хүүхэд бага насанд устай харьцаж сурах нь чухал. Үүнд үлээгч тоглоом, цагираг, бөмбөг зэргийг ашиглаж болно. Усанд сэлэхийг сургах хамгийн тохиромжтой нас бол 6-7 насанд байна. Эцэг эхчүүд голдуу сургах зорилгоор хүүхдэд үлээдэг цагираг өгдөг. Гэвч үүний тусламжтай хүүхэд хэзээ ч жинхэнээр сэлж чадахгүй. Тиймээс зөвхөн мэргэжилтэн багшийн зааврын дагуу сургуулиул.


Бичсэн: Биеийн тамирийн зайн сургалт | цаг: 17:43 | Зөвөлгөө
Холбоос | email -ээр явуулах | Сэтгэгдэл(0) | Сэтгэгдэл бичих
Сэтгэгдэл:


Сэтгэгдэл бичих



:-)
 
xaax